Халуун сэтгэл in Japan ТББ

Токио

Манай байгууллагын зорилго нь Японд сурч,ажиллаж байгаа Монгол залуусыг эх орон луугаа чиглэсэн олон төрлийн сайн үйлсийн аянаар дамжуулж эх орноо , хүн хүнээ гэсэн сэтгэлийг бие биенээсээ дамжуулж суралцаж , нийгэмдээ эерэгээр нөлөөлж, сайн сайхны төлөө нэгдэн нийлэх.Мөн Японд амьдарч байгаа Монголчууддаа зориулсан төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагаа явуулах. Цаашлаад Япон улсад эх орноо сурталчлах,сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан Япон Монголчуудын нөхөрлөлийг бий болгох ,2 улсын хамтын ажиллагаанд түлхэц болох том зорилготойгоор халуун сэтгэлт залуус маань нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Niigata Mongolia Association

Япон болон Нийгата мужид сурч буй оюутнуудыг дэмжих, Монголын эдийн засаг, соёл, ахуй амьдралын талаар мэдээлэл өгч, сурталчилан таниулах, урлаг соёл, спортын арга хэмжээ зохион явуулах , Нийгата муж болон Монголын эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах, өргөжүүлэх, бэхжүүлэх болон Монголын хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах ахуй амьдралын талаар мэдээлэл өгч, сурталчилан таниулах, урлаг соёл, спортын арга хэмжээ зохион явуулах

ЯМОХ Япон дахь Монгол оюутны холбоо

“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг хол газар, хүний нутагт бие биедээ харамгүй тусалж, дэмжлэг болж хамтдаа хичээж явах нь оюутан бидэнд хэрэгтэй. Энэ үндсэн чиг хандлагыг барин ЯМОХ үйл ажиллагаагаа явуулж байдаг. Нийгэмд болон хэн нэгэнд хэрэг болохуйц сайн дурын үйл ажиллагаа явуулдаг.

Bright Mongolia Tokyo

Энэ бол “Лааны үйлдвэр” юм. Гэхдээ хүний гараар бүтсэн биш, өөрийн биеэр гэрэлтэх олон мянган лааны тусгал юм. Bright Mongolia гэдэг нь дотроосоо гэрэлтэж, бусдын асаасан гэрлийг улам цааш нь түгээж, аз жаргалтай сайхан амьдрах хүсэлтэй эгэл энгийн хүмүүсийн хүсэл мөрөөдлийн огтлолцол, гэгээлэг мэдээлэл үйл ажиллагааг түгээх  “Лааны үйлдвэр” юм.

Бид Япон дахь Монголчуудынхаа нэгдмэл байдлыг хадгалахад чиглэсэн үйл ажиллагаа мөн Япон улсад суралцаж буй оюутан залуусыгаа дэмжих хөтөлбөр,Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр гэх мэт олон талт хөтөлбөр үйл ажиллагааг явуулж олсон орлогын тодорхой хувийг нийгэмд ашиг тустай үйлд зориулан басхүү өөрсдийн цаашдын үйл ажиллагаа хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зарцуулан ажилладаг ашгийн бус сайн дурын залуусын нэгдэл юм.

Хоккайдо дахь Монголчуудын Холбоо

Хоккайдо дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оршино.

Хоккайдо мужийн газар зүй, уур амьсгалын онцлогт тулгуурласан хамтын ажиллагааг идэвхжүүлэх

Төрөл бүрийн ашгийн болон ашгийн бус төсөл хөтөлбөрүүдийг санаачлан гүйцэтгэх •Үндсэн чиглэлүүдийн дагуу холбоо тогтоох, зөвлөгөө туслалцаа үзүүлэх

1 / 2

Please reload

  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle