Байгалийн гамшигт

бэлтгэлтэй байцгаая!

Япон оронд амьдарч байх хугацаанд хэзээ ямар аюул тулгарахыг урьдчилан таамаглах боломжгүй. Бид ѳѳрсдийн амьдарч буй хот дүүргийн болон ажил сургуулиас хамгийн ойрхон түр хоргодох байр, аюулгүй газрын талаар сайтар тэмдэглэж хэрхэн очих зэргийг шалгаж хэвших хэрэгтэй.
Мѳн зайлшгүй чухал зүйлсээ урьдчилан бэлдэж хэзээд авч гарахад бэлэн, гарт ойрхон тавихыг зѳвлѳж байна. 
Түүнчлэн гамшгийн үeд гар утас болон холбогдох тѳхѳѳрѳмжүүд ажиллагаагүй болох магадлал өндөр тул ѳѳр ѳѳр газар байх тохиолдолд гэр бүл болон найз нѳхѳдтэйгѳѳ уулзах, цуглахдаа аюулгүй газрыг тогтох нь маш чухал. 
Хот дүүрэг болон ажил сургуульдаа ойр түр хоргодох газрыг хайхын тулд Өөрсдийн хот дүүргийн нэрийг бичин 避難場所 避難所 (ひなんばしょ、ひなんしょ) гэж Google ээс хайх боломжтой.
Мѳн 「Илүү ихийг хайх」линкээр орж бүх тѳрлийн байгалийн гамшгийн тохиолдолд яах талаар цогц мэдээлэл бүхий сайттай танилцахыг хүсье. Та бүхэн сайтар судлаад байгалийн гамшиг тохиолдох үед хоргодох боломжит газараа тодорхой болгож авахыг уриалж байна. 

 

Аюулгүй Аз жаргалтай амьдарцгаая.
Та бүхнийг хүндэтгэсэн
AMJ Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо 

  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle