• Admin

World Plus платформ 2019.10.02-нд Япон улсад Asia opening нээлтээ хийлээ.

World Plus (W+) - ЦАХИМ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ЭРИН

"Сайн уу, World Plus" Энэ гурван үг өнгөрсөн 7 сарын 5-нд Сингапур улсын алдарт Марина Бэй Сандс зочид буудлын хамгийн дээр буюу 57 давхарт байрлах Lavo ресторанд дэлхийн орон орны хэлээр цууриатсан билээ.

Монголын стартап компани дэлхийд алдартай Forbes, Marie Claire тэргүүтэй сэтгүүлүүдийг нэгэн платформд нэгтгэснээ Азийн бизнесийн төв цэгт албан ёсоор тунхаглаж буй нь тэр байлаа.

World Plus платформ 2019.10.02-нд Япон улсад Asia opening нээлтээ хийлээ. World Plus платформ олон улсын хэвлэн нийтлэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж, бүрэн интерактив байдал, технологийн шинэлэг шийдлүүдээрээ цахим сэтгүүл, паблишингийн шинэ эринийг нээлээ.

Манай АМJ-Япон дахь Иргэдийн Нэгдсэн Холбооны хамт олныг энэ гайхамшигт платформын нээлтийн үйл ажиллагаанд оролцох алтан боломжийг олгосон их аварга Хакухо Даваажаргалдаа талархал илэрхийлье.

Монгол хүний чадвар, чадлын илэрхийлэл "World Plus" дэлхийн тавцанд тавтай морил.

НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ

Татах линк: http://onelink.to/r67fma *World plus 100 % үнэгүй апп







Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж LHAMOR брэндийн бүтээгдэхүүнээр зочиддоо бэлэг бэлдсэн байлаа

АМJ-Япон дахь Иргэдийн Нэгдсэн Холбооны хамт олон

  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle