• Admin

ЭМЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ зохион байгуулагдана

AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO-ны зүгээс Япон улсад амьдарч, ажиллаж ,сурч буй зөвхөн эмэгтэйчүүддээ зориулан эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал бэрхшээл түүнийг хэрхэн даван туулах мөн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар цогц мэдээлэл, зөвөлгөө өгөх зорилгоор зөвлөх уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалтанд та ирсэнээр Япон улсад оршин амьдрахад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хувьд тулгардаг асуудалдаа мэргэжлийн эмчээс зөвөлгөө, мэдээлэл авахаас гадна хүүхдээ хэрхэн япон улсын соёлд зохицон хүмүүжүүлэн өсгөх, өөрийн амьдарч буй орчиндоо хэрхэн манлайлалтай болох нийгмийн сэтгэл зүй хувь хүний хөгжлийн талаар туршлага, мэдээ, мэдээлэл, зөвөлгөөг туршлагатай, мэргэшсэн, мэргэжлийн хүнээс сонсох боломжтой юм. Хэзээ: 2019 оны 9-р сарын 15-ны өдөр, 13:00-17:30 Хаана: 東京都 新宿区 市谷田町 2-19-1 NBC市谷田町ビル 3階 Хураамж: Иргэд ¥1000 Холбооны гишүүд ¥500


  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle