• Admin

"ВИЗ, ДААТГАЛ, ТАТВАР"-ын асуудлаар зөвлөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

7 сарын 28-ний өдөр, AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO-ны зүгээс Япон улсад амьдарч буй монгол иргэдэд "ВИЗ, ДААТГАЛ, ТАТВАРЫН" асуудлаар цогц мэдээлэл өгөх зорилгоор зөвлөх уулзалтыг зохион байгууллаа. Өнөөг хүртэл Япон улсад амьдарч буй монгол иргэдээс AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO-нд дээрх гурван асуудлаар хамгийн их хандсан бөгөөд энэхүү асуудлыг харгалзан үзэж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг иргэдэд хүргэж, амжилттай зохион байгууллаа.


  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle