• Admin

ЯПОН УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ТАМИРЧИН ТОДОРЛОО.


Японы рагбигийн шигшээ багийн ахлагч Майкл Лийтч Монгол улсаас дараачийн сумогийн зиндааны тамирчныг олох хүсэлтэйгээр Монголын Рагбигийн Холбоонд хандан хамтран ажилласны үр дүнд энэхүү алтан боломжийн эзнийг тодруулаад байна.

Майкл Лийтчийн аав нь Шинэ Зеланд харин ээж нь Фижи хүн бөгөөд 15 настайдаа Япон улсыг зорин Саппоро хотын Яманотэ ахлах сургуулийг төгссөн нь түүний амьдралд маш том өөрчлөлтийг авч ирсэн гэдгийг хэлсэн юм. Рагби спорт нь хүндлэл, ёс зүй, багийн ажиллагаа, тэсвэр тэвчээр, хариуцлага хүлээх чадвар, манлайлал гэх мэт олон зүйлсийг сургаснаас гадна маш их эерэг зүйлсийг бий болгож байсан бөгөөд яг энэ боломжийг Монгол 15-16 настай хүүд олгохыг зорьсон юм. Сонирхолтой нь Майкл өөр аль ч оронруу ингэж хандаагүй бөгөөд мэдээж Япон улсад Монгол сумочдын гаргаж буй бахдам амжилтууд түүнд нөлөөлсөн юм.

Майкл Лийтч нь тус тамирчныг 2019 оны 9 сарын 20-с 11 сарын 2-г хүртэл Япон улсад зохиогдох Рагбигийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд урин дэлхийн хэмжээний рагбиг үзүүлэхээс гадна суралцах сургуультай нь танилцуулах юм. Суралцах үедээ 7 хоногийн 6 өдөр рагбигаар хичээллэх бөгөөд цаашид амжилтаа ахиулж чадваас мэргэжлийн клубтэй гэрээ үзэглэх боломж байгааг мөн дурдахад таатай байна.

Ингээд шалгаруулалтанд оролцож тэнцсэн Буянт-Ухаа цогцолборын сурагч Даваажав овогтой Норовсамбууд баяр хүргэн амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Монголын Рагбигийн Холбоо

  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle