• Admin

”Блан” гёосэйшоши, хууль, эрх зүйн товчоотой албан ёсны гэрээ хийлээ


Манай холбоо Япон улсад оршин сууж буй иргэддээ үйлчлүүлэх зорилгоор “Блан”гёосэйшоши, хууль, эрх зүйн товчоотой албан ёсны гэрээ хийж, манай холбооны дэмжигч гишүүн байгууллага боллоо. Тус товчоо нь Япон болон гадаадын иргэдэд хууль эрх зүйн бүх төрлийн зөвөлгөө өгөх, Япон улсад үйл ажиллагаа явуулах зорилготой бөгөөд дотоод, гадаадын иргэдийг дэмжих, Япон улсад оршин суух зөвшөөрөл, визний сунгалт, ангилал өөрчлөлт, дахин мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж, зөвлөгөө, тусламж зэргийг гёосэйшигийн эрх үүргийн хүрээнд тусгай үнэ төлбөртэйгөөр хийж гүйцэтгэдэг. Мөн гадаадын иргэдийн ажил эрхлэлт тэдний бие даасан, хараат бус байдлыг дэмжих зорилгоор хамтран ажилладаг байгууллага, компаниуддаа ажилд зуучлах зэрэг гадаадын иргэдийг Япон улсад сайн сайхан амьдарч ажиллахад бага ч болов тус дэм болохын төлөө идэвхийлэн ажиллаж байна. Гэрээнд AMJ- Холбооны гишүүдэд тусгай хөнгөлөлттэй үйлчлүүлэх заалт оруулж өгснөөрөө онцлог боллоо. Тус товчооны ажилтан Очирбатын Сарнай Монгол талаа хариуцан хамтран ажиллах боллоо. Тус товчоо нь Япон улсын хуулийн хүрээнд AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO-той хамтран ажиллаж үүрэгийнхээ дагуу үйлчилгээ үзүүлэхдээ үргэлж баяртай байх болно гэдгээ илэрхийллээ.

  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle