• Admin

Дадлагажигч, Tусгай ур чадварын (токүтэйгино) визний талаар Иргэдэд мэдээлэл хүргэх уулзалт болно

Updated: Dec 11, 2019

АМJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо нь Япон улсад оршин сууж буй Монгол иргэддээ зөв зохистой мэдээллийг хүргэх, эх сурвалж сайтай хууль эрхзүйн мэдээлэл түгээх, сургалт, семинар зохион байгуулах зорилгоор Япон дахь гадаад иргэдэд нэн тэргүүн шаардлагатай нийгмийн салбар бүрийн 10 гаруй байгууллагуудтай хамтарч “Мэргэжлийн баг” бүрдүүлэн шат дараалалтай уулзалтуудыг тогтмол зохион байгуулахаар зорин ажиллаж байгаа билээ.


Сүүлийн үед манай Холбоонд хандаж ДАДЛАГЖИГЧ болон энэ оны 4-р сард шинээр батлагдсан ТОКҮТЭЙГИНО (Тусгай ур чадварын) визтэй холбоотой асуултууд их ирж байна. Тиймээс бид Холбооны дэргэдэх “Мэргэжилийн баг”-тай хийх энэ удаагийн уулзалтыг зөвхөн дээрх 2 сэдвийн хүрээнд 2019 оны 12-р сарын 22 Ням гаригийн 13:00цагаас зохион байгуулахаар боллоо.



ДАДЛАГАЖИГЧ визтэй та гэр бүлээ урих, ажил, визээ өөрчилөх боломжтой эсэх, эрх ашгаа хаана хэнд хандаж хамгаалуулах зэрэгийн тухай бодит мэдлэг, цаг үеийн мэдээллийг Мэргэжлийн хүнээс олж авахыг хүсвэл заавал хүрэлцэн ирээрэй.


Мөн ТОКҮТЭЙГИНО гэж ямар учиртай виз болох? Ямар шугамаар яаж тухайн визийг мэдүүлж болох талаар Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах, тус визээр ажилд зуучлагч компаний Монгол ажилтанаас хэрэгцээт мэдээ мэдээллийг сонсож болно.

Хаяг: 〒130-0021 東京都墨田区緑4-1-12メゾンナリタ (AMJ Холбооны оффис)


НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ

  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle