top of page
  • Writer's pictureAdmin

Монгол улсын ерөнхийлөгчийн Сонгууль - 2021

Япон улсан оршин сууж буй Монгол улсын иргэн та

2021 ОНЫ ЭЭЛЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД

саналаа өгөхөөр бүртгүүлнэ үү

Бүртгэл 2021/04/20-с 2021/05/09-ны хооронд явагдана.

【Санал өгөхөөр бүртгүүлэх】

1.ЭСЯ-нд БИЕЧЛЭН очиж бүртгүүлэх (гадаад паспорт заавал авч очих)

2.ЦАХИМААР бүртгүүлэх:

Энэ линкээр маягт татан авч хэвлэх. Хэвлэсэн маягтаа бөглөөд, гарын үсгээ зурж баталгаажуулаад, гадаад паспортын хуулбарын хамт файл хэлбэрээр songuuli.tokyo@gmail.com хаягаар мэйлдэх.

3.Баталгаат буухиа ШУУДАНГААР бүртгүүлэх:

Бүртгүүлэх маягтыг хэвлэн авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулаад, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны доорх хаягаар илгээх.

Хаяг: Embassy of Mongolia in Japan 21-4 Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047

【Санал өгөх】

Сонгууль 2021/05/30-ны “Ням”, 2021/05/31-ний “Даваа” гарагийн 07:00-22:00 цагийн хооронд явагдах ба заавал ӨӨРИЙН БИЕЭР ОЧИЖ саналаа өгнө.

Биечлэн очихоос өмнө ЭСЯ-аас сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэл орсон эсэхийг баталгаажуулахыг анхаарна уу.

Урьдчилан бүртгэл хийлгээгүй эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй.

Иргэддээ сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

188 views