• Admin

Элчин сайд Д.Батжаргал ГХЯ-ны КГ-ын дарга Х.Таруми-тай уулзав.

Элчин сайд Д.Батжаргал ГХЯ-ны КГ-ын дарга Х.Таруми-тай 4 дүгээр сарын 26-ны өдөр Японы ГХЯ-нд уулзав. Уулзалтад монголын талаас ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, зөвлөх А.Энх-Амгалан, зөвлөх Н.Эрдэнэбаатар, III н.б.д Б.Отгонбаатар японы талаас, КГ-ын Бодлогын хэлтсийн орлогч дарга Р.Какэхаши, КГ-ын Гадаадын иргэдийн хэлтсийн орлогч дарга С.Оцу нар байлцав. Уулзалтаар хоёр орны консулын хамтын ажиллагааны асуудал, тухайлбал Гадаад хэргийн яамд хоорондын Консулын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, японд оршин сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, үүнд консулын газрын даргын зүгээс мэдээлэл хуваалцах, хууль хүчний байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлэв. Тэдэнд тохиолдож буй зарим асуудлаар японы холбогдох байгууллагаас тусламж, дэмжлэг авах, хэрэг төвөгт холбогдон шалгагдаж буй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, шүүх хуулийн байгууллагын албан ёсны орчуулгыг монгол иргэнээр хийлгэх, ял эдэлж буй манай улсын иргэнийг өршөөлд хамруулах зэрэг зарим шийдвэрлэх шаардлагатай асуудлаар санал солилцов.


  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle