• Admin

AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбооны оффис иргэдэд нээлттэй ажиллахаар боллоо

Updated: Sep 23, 2019

AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбооны оффис иргэддээ нээлттэй ажиллана.

Манай Холбооны Токио хотын Сүмида дүүрэгт байрлах оффисоо 10-р сарын 13-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн НЯМ гаригт 11:00-ээс 17:00 цагийн хооронд иргэдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор нээлттэй ажиллуулах болсноо мэдэгдэхэд таатай байна.


Тухайн өдрүүдэд ажиллах хариуцлагат ажилтны нэрс болон хуваарийг доор оруулсан тул та бүхэн уулзаж зөвлөлдөн, санал бодлоо солилцохыг хүсвэл хүрэлцэн ирээрэй.


Иргэд та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Манай оффисын байршлыг Нүүр хуудас эсвэл Бидэнтэй холбогдох хэсгээс харах боломжтой.

/Тус Холбоо нь улс төр, шашины үйл ажиллагаанаас ангид ашгийн бус байгууллага юм./




  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle