• Admin

Токио хотноо Тайз, Дэлгэцийн Ахмад уран бүтээлчидтэй хүндэтгэлийн хүлээн авалт болно.



Япон улсад ажиллаж, сурч, амьдарч буй Монгол ахан дүүс та бүхэндээ AMJ-Монгол Иргэдийн Нэгдсэн холбооноос зохион байгуулахаар зэхэж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэж байгаадаа баяртай байна.


Mongolian Senior STARS төслийн хамт олон Монголын Театр, Кино урлагийн сор болсон ахмад уран бүтээлчдийн "МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛ" цуврал аяллыг амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн аяллыг AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO-той хамтран 2019 оны 10сарын 8~12ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулах гэж байна. Уг аяллын хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 10сарын 11-ны орой хүндэтгэлийн үдэшлэг зохион байгуулах болсоныг дуулгахад таатай байна.


Монгол улсынхаа урлаг, соёлын нэрийн хуудас болсон, тайз дэлгэцийн ахмад уран бүтээлчидтэйгээ нэгэн үдшийг дурсамж дүүрэн хамтдаа өнгөрүүлнэ үү хэмээн та бүхнийг урьж байна.

Бүртгэлийн захиалга авах утас: ◎ 080-6595-0919 ◎ 080-4684-8656 ◎ 090-5582-8855

Та бүхэн "МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛ" цуврал аяллын тэмдэглэлийг Mongolian Senior STARS пэйжээр зочлон үзээрэй.


Хүндэтгэсэн AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо



  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle