• Япон улсад оршин суух явцдаа хууль дүрэм, татвар, даатгалийн системийн талаархи мэдээллийг эх хэл дээрээ уншиж мэдэх, нэн шаардлагатай мэргэжлийн байгууллагын тусламж үйлчилгээг авах

  • Монгол, Япон иргэд, байгуулагуудтай танилцах, санал бодлоо солилцох, тусламж дэмжлэг авах, тулгамдсан асуудлаа хамтын хүчээр цаг алдалгүй шийдвэрлэх

  • Өөрийн мэдлэг, ур чадвараа шаардлагатай газар нь гаргах, боломжоо нээх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, өөрийгөө  хөгжүүлэх, цаашид Япон улсад ирэх Монгол иргэддээ сайн үлгэр дуурайлал болох

  • Мэдлэг боловсрол, үйл ажлаараа амжилттай яваа иргэдтэй уулзаж танилцах, үзэл бодлоо хуваалцаж туршлага хуримтлуулах

  • AMJ Холбоогоор дамжуулан цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа Төр засагтаа илэрхийлж дуу хоолойгоо хүргэх

  • Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах

  • AMJ Холбооны хүний нөөц, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэн бэхжүүлж, бодит үр дүн дүнтэй ажлуудыг зохион байгуулж, уламжлал болгон явуулах

  • Япон улсад оршин сууж буй монгол иргэдийн харилцаа холбоог хөгжүүлэх, аюул ослоос урьдчилан сэрэмжлүүлэх, чадварлаг зөв монгол хүнийг хөгжүүлэх дэмжих, бодит мэдээллийн сан, сүлжээ үүсгэх

  • Монгол Япон улсын иргэд, байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус тусын зорилго, зорилтыг дэмжиж ажиллах, Монгол улсаас Япон улсад үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн болон хамтын ажиллагааг дэмжиж гишүүдээ хамруулах

  • Монгол улсын хөгжилд чиглэсэн Япон улсаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Япон улсад сурч мэргэшсэн гишүүдийнхээ чадавхийг таниулан сурталчилах

  • Япон-Монгол улсын харилцаа холбоо, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах

123-456-7890

Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбооны гишүүдийн төрөл

ХҮНДЭТ ГИШҮҮН

Хүндэт гишүүн нь иргэншил хамаарахгүй. Нийгмийн төрөл бүрийн салбарын нэр төртэй эрдэмтэн доктор, алдар гавъяатай дуучин, жүжигчин, Хоёр орны харилцаа, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан иргэдээс бүрдэнэ.

ДЭМЖИГЧ ГИШҮҮН

Дэмжигч гишүүд нь иргэншил хамаарахгүй. Тус байгууллагын зорилго, зорилтыг хүлээн зөвшөөрч, Холбооны үйл ажиллагааг дэмжиж хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах хүсэлтэй хувь хүн, байгууллага, хуулийн этгээд байна.

ҮНДСЭН ГИШҮҮН

Үндсэн гишүүд нь Япон улсад оршин суугаа Монгол улсын иргэн байна. Үндсэн гишүүд нь Холбооны зорилго, дүрмийг хүлээн зөвшөөрсөн, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хувь хүн болон байгууллага эвсэл, холбоо байна.

  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle