• ЭРХЭМ ЗОРИЛГО: 

    • НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ

  • УРИА: 

    • ИТГЭЛ СЭТГЭЛ ХӨГЖИЛ

  • ЗОРИЛГО: 

    • Япон улсад оршин сууж буй иргэдийнхээ нэгдэх цэг нь болж, мэдээ мэдээллийг шинэ агуулга, хэлбэрээр түгээн, Япон-Монгол улсын харилцаа хөгжилд хувь нэмэр оруулж, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага болно.

  • АЛСЫН ХАРАА:

    • Олон улсад нэр хүндтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаатай тэргүүлэгч байгууллага болно.

  • Япон улсад оршин сууж буй Монгол иргэдэд Япон улсын хууль дүрэм, оршин суух эрх зүйн талаарх мэдээ мэдээллийг түгээх (иргэдэд тулгарч буй асуудлуудыг судлах, шийдвэрлэх арга замыг боловсруулж хэрэгжүүлэх, цаг үеийн бодит мэдээллийг шуурхай хүргэж, аюул ослоос урьдчилан сэрэмжлүүлэх)

  • Япон улсад оршин сууж буй Монгол иргэдийн эрх ашиг зѳрчигдсѳн тохиолдолд холбогдох байгууллагатай холбох, туслах (Япон улсын нийгмийн салбарын мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж иргэдэд заавар зөвлөгөө өгөх, сургалт семинар зохион байгуулан тулгарч буй асуудлыг шийдэхэд нь туслах)

  • Япон улсад оршин сууж буй иргэд, хуулийн этгээд, төрийн бус байгууллага, эвсэл холбоодын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах (Монгол улстай холбоотой үйл ажиллагаа явуулж буй Япон, Монгол улсын иргэд, байгууллагын  мэдээллийн санг бий болгож, сүлжээ үүсгэх)

  • Япон улсад оршин сууж буй иргэдийнхээ хөгжил боловсролд хувь нэмэр оруулах (Залуучуудын хүсэл мөрөөдөл , өөртөө итгэх итгэл, эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалт, олон нийтийн арга хэмжээг шат дараалалтай зохион байгуулах)

  • Япон улсын сайн дурын болон хүмүүнлэгийн байгууллагатай хамтрах, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулах  

  • Гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх

  • Тогтмол үйл ажиллагаатай, санхүүгийн чадавхитай болох           

  • Япон-Монгол улсын харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах

  • Хилийн чанад дах Монголчуудын Холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэх, Дэлхийн Монголчууд хөтөлбөрийг таниулан сурталчлахад өөрсдийн хувь нэмрээ оруулах

   Манай веб хуудсаар зочилж буй Эрхэм та бүхэнтэй Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбооны хамт олноо төлөөлөн мэндчилж байгаадаа баяртай байна.

    Манай Холбоо нь 2016 оны 5-р сард Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны санаачилга дэмжлэгээр үүсгэн байгуулагдаж их аварга Хакухо Даваажаргалыг Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилөн Монгол иргэдийнхээ сайн сайхны төлөө үйл хэрэгт хувь нэмэр оруулан ажиллаж байна.

   2018 оны 12-р сард Холбооны удирдах зөвлөл болон тэргүүний шилжилт хөдөлгөөнтэй холбогдон ээлжит бус сонгуулийг зохион байгуулж шинэ гишүүд,  шинэ тэргүүнтэйгээр холбоогоо өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. 
    
Сүүлийн үед Япон улсыг зорих Монгол иргэдийн тоо нэмэгдэж хууль дүрэм, оршин суух талаар эх сурвалж сайтай үнэн зөв мэдээлэл авах, эрх ашгаа хамгаалахад нь мэргэжлийн байгууллагын туслалцаа, нэгдсэн ойлголт, нэгдэх цэг үгүйлэгдэж байгаа билээ.

    Тиймээс бид цаашид Япон улсад оршин сууж буй монгол иргэдийн харилцаа холбоог хөгжүүлэх, мэдээллийн сан, мэдээллийн сүлжээ үүсгэх, Япон улсын нийгмийн төрөл бүрийн салбарын мэргэжлийн баг бүрдүүлэн иргэддээ үйлчлэх, холбооны хүний нөөц, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэн бэхжүүлэх, Монгол Япон улсын иргэд, байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж хамтран ажиллах зэрэг бодит ажлуудыг зохион байгуулж, уламжлал болгох зорилготойгоор ажиллах болно.

    Япон улсад оршин суугаа та бүхнийг идэвхтэй хамтран ажиллаж, үнэтэй санал санаачилга гарган, дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Усыг нь уувал ёсыг нь дагадаг Монгол хүний ёс жудгаар суугуул орныхоо зан заншил, хууль дүрмийг дээдлэн хүндэтгэж буй таны үйлс ариун, хийморь өөдрөг байх болтугай.

 

Бидний веб хуудсаар зочилсон танд баярлалаа.

Манай холбооны үүд хаалга иргэд та бүхэндээ үргэлж нээлттэй байх болно.

Та бүхний ажил, амьдралд өндөр амжилт хүсье.

 

Хүндэтгэсэн  Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо /AMJ/

Тэргүүн Ц. Балбармаа

  • YouTube - White Circle
  • Instagram - White Circle
  • Facebook - White Circle